Home / Uncategorized / АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМАНД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМАНД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Сайрын ам гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 30 км 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн16 цаг 39 минутын орчимд хүчтэй салхи, аадар бороо, мөндөр орсны улмаас байгалийн онц аюулт үзэгдэл болж урдчилсан байдлаар 8 айлын гэр нурж бусад эд зүйл эвдэрч сүйдэн ихээхэн хэмжээний хохирол учирсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ариунбуян 2018 оны 07 дугаар сарын 19 ний 23 цагт мэдэгдсэн байна. Цаашдаа дахин онц аюулт үзэгдэл болох эрсдэлтэй байгаа учир нөхцөл байдалтай газар дээр танилцах талаар онцгой байдлын газарт хүсэлт ирүүлсэн.
Авч хэргэжүүлсэн арга хэмжээ:
Хашаат сумруу аюулт үзэгдлийн дуудлагаар Эрэн хайх, аврах бүлгийн дарга ахмад П.Амгаланбаатараар ахлуулан жолооч а/ч П.Баасандорж 3 дүйцүүлэх албаны цэрэгтэй Уаз-фургон 67-58 ара автомашинтай 23 цаг 32 минутант явж 230 км замыг туулж шөнийн 04:00 цагт Хашаат сумын Номгон багийн Сайрын ам гэдэг газар очиж байгалийн онц аюулт үзэгдэл болсон ард иргэд, сумын Тамгын газрын даргатай уулзаж нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдүүлэг авсан. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй.
2018 оны 07-р сарын 20-ны өдрийн өглөөний 10:00 цагт Сумын Онцгой комиссыг хуралдуулж дараах шийдвэрүүдийг гаргуулсан.
Үерт автсан айл өрхийн судалгааг нарийвчлан гаргах, хальж урссан нүхэн жорлон, бохир усны цооног зэргийг тогтоож, ариутгалын бодисоор ариутгал хийх, үерт өртсөн айл өрхийн эд хөрөнгөд хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг томилох, мөн иргэдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийх зэрэг ажлуудыг сумын мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийг дайчлан гүйцэтгүүлэх.
Хүчтэй салхи, аадар бороо орсны улмаас 16 айлын 17 гэр нурж эвдрэн яс модыг дахин ашиглах боломжгүй болсон, бусад эд хогшил эвдэрч, 2 айлын өвөлжөө салхинд эвдэрч нурсан, гүний худагийн онгоц усанд урссан, Номгон багийн иргэн Н.Батсайханы хонь 94, ямаа 52, морь 1 үерийн усанд урсаж хорогдсон.
Онцгой байдлын алба хаагчид 2, дүйцүүлэх албаны цэрэг 3, мэргэжлийн ангиас 32 хүн нийт 37 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр үерт автсан 8 айл өрхийн 19 хүн, гэр, эд хогшлыг машинд ачиж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж үерт урссан эд хогшлыг цуглуулах зэрэг ажлуудыг хийж эвдэрсэн эд хогшлыг айл өрх бүрээр
+бичүүлж зураг авч баримтжуулсан.
Үерийн улмаас сумын 21 айл өрхөд 28833600 төгрөгний хохирол учирсан байна. /хорин найман сая найман зуун гучин гурван мянга зургаан зуу/
Ариутгал халдваргүйжүүлэлтийг нийт 41 өрхийн 164м2 талбайд хийж, 4 тонн ус, 7кг хлорийн шохой, 2кг HI-COP төрлийн ариутгалын бодис зарцуулсан.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Үерт автсан айл өрхүүдээр орж 0,06 % жавелионы уусмал найруулж ус нөөцлөх сав, гэрийн доторх талбайг ариутгал халдваргүйтгэл хийх аргын талаар зааж, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, үер усны аюулаас болгоомжлох зөвлөмжийг 16 өрхийн 22 хүнд 40 ширхэг гарын авлага тараав. Мөн хувийн ариун цэвэр сахих, гараа савандаж угаах, ундны усыг буцалгаж хэрэглэх, гэр дотоод орчиноо бохирдлоос урьдчлан сэргийлэх, угаалга цэвэрлэгээндээ онцгой анхаарахыг зөвөллөө.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар:
-Иргэд цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол сонсох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж.
-Үерт өртсөн айл өрхийн хүн амд эрүүл мэндийн үзлэг, тандалтыг тухай бүр хийх.
-Сумын төвийн айл өрхийн хүн амд гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, үзлэг тандалтыг тухай бүр хийж заавар зөвлөмж өгөх.
-Хувийн ариун цэврийг сахих, ундны усыг буцалгаж хэрэглэх, угаалга цэвэрлэгээндээ онцгой анхаарах.
сайтад

About Архангай Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв