Home / Мэдээ мэдээлэл / Төлөвлөгөө тайлан / БАЙГУУЛЛАГЫН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНД ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

БАЙГУУЛЛАГЫН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНД ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

2020.12.11.

Бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг,

Ус, цаг уур орчны шинжилгээний төв нь 3 хэлтсийн үндсэн 5 салбар, сумдын Цаг урын шинжилгээний 4 өртөө, ХААЦУ-ын 13 харуул, Гадаргын ус судлалын 10 харуул нийт 70 батлагдсан орон тоондоо багтан “Ус цаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангаж байгаль цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны ноцтой бохирдлоос сэрэмжлүүлэх” үйл ажиллагааг салбарын хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд, батлагдсан төсвийн хүрээнд тасралтгүй явуулан ажиллаж байна.

ЦУОШГазар, ЗДТГазраас хагас жилийн тайланд хийгдсэн хяналт шалгалтаар өгөгдсөн зөвлөмжийн дагуу жилийн эцсийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг гарган хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын 89-р тогтоолын дагуу хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

  1. Бодлогы баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт-85.0
  • “Архангай аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” дунд хугацааны бодлогы баримт бичгийн Зорилт-6 Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гашгийн эрсдлийг урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй 4 арга хэмжээний 4 хангалттай гүйцэтгэлтэй байна.
  • Аймгийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааний хэрэгжилтийн 3 арга хэмжээний 2 арга хэмжээ хангалттай хийгдэж байна. 1 арга хэмжээний УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг итгэмжлэгдсэн лаборатори болгох хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн нөөцийн бэлтгэл ажил хангагдсан боловч. Лабаорторитой болоход нэн шаардлагатай төвийг цэвэр бохирын шугамд холбох төсөв хөрөнгө шийдэгдээгүй.
  1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт-100%
  • 3 зорилтын хүрээнд 9 арга хэмжээ төлөвлөгдсөн бөгөөд төлөвлөгөөт ажил тайлант хугацаанд хэвийн үргэлжилж байна.
  1. Хуулиар олгогдсон чиг үүргийн хэрэгжилт -100%
  • 3 зорилтын хүрээнд 8 арга хэмжээ төлөвлөгдсөн бөгөөд төлөвлөгөөт ажил тайлант хугацаанд хэвийн үргэлжилж байна.
  1. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн 34 арга хэмжээний хэрэгжилт-95.2

22 арга хэмжээ бүрэн гүйцэтгэл-100%, 5 арга хэмжээ зорилтдоо бүрэн хүрээгүй гүйцэтгэл-70%, COVID19 цар тахлын улмаас хэрэгжилт удааширч үнэлэх боломжгүй болон хугацаа болоогүй -7 арга хэмжээ, байна.

  1. Төлөвлөгөөний хавсралт
  • Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт-100%
  • Нийгмийн баталгааны хэрэгжилт-100%

Байгууллагын төлөвлөгөөний биелэлт: Жилийн эцсийн байдлаар 97,0% -ийн биелэлтэй байна.

Эхний хагас жилийн тайлангийн зөвлөмжинд тусгагдсан жилийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан Иргэний нисэхэд үйлчлэх арга хэмжээ, Төрийн цаасан болон цахим мэдээний хадгалалт хамгаалалт, цаг агаарын 3 төрлийн мэдээгээр үйлчлэх зэрэг арга хэмжээнүүд нэмэлтээр орсон болно.

Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чиглэлээр тусгагдсан зарим Коронавирус /COVID-19/ цар тахлын улмаас 3.2.3.2, 3.2.4.4. арга хэмжээнүүд болон нийгмийн батлагааны төлөвлөгөөний зарим сургалт, Төсөв санхүүтэй холбоотой 3.2.6.5, 3.2.6.7, 3.2.6.8, 3.2.6.9 арга хэмжээнүүдийг үнэлээгүй болно.

Тайлангийн зарим арга хэмжээний суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин нь хэтэрхий  бичвэр ихтэй, давхцан санааг олон дахин  илэрхийлсэн, тоон болон чанарын утгаар илэрхийлэгдэн, хэрэгжилт 1000 тэмдэгтээс багагүй байна гэсэн тогтоол журамд заасанд нийцээгүй байна.

Тайланг гаргахдаа товч тодорхой, тоо баримттай, арга хэмжээний явцыг бус үр дүнг тайлагнаагүй, арга хэмжээний хэрэгжилтийг бодитой үнэлэх талаар анхаарах хэрэгтэй байна.

2020 оны эхний хагас жилийн байдлаар ЗДТГазарт нийт 12 нэр төрлийн тайлан мэдээг хүргүүлсэн байна.

ТАЙЛАН БИЧСЭН:

ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ,

АЖИЛТАН                  Ц. ӨЛЗИЙСАЙХАН

About Архангай Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв