Home / УИХ-ын тогтоол / МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөрТөрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 44

“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9, 57.10, 57.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсэг,  Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтын “Үндсэн хуулийн цэцийн” гэсний өмнө “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн,” гэж, мөн заалтын “Төрийн аудитын” гэсний өмнө “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга,” гэж тус тус нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

About Архангай Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв