Хөдөлмөрийн дотоод журам

ажиллуулах, ажлын цаг ашиглалт, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, чанар бүтээмжийг дэмжих, сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. 2.1.4. Журамд хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтан, ажиллагсадыг ая тухтай ажлын байраар хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн ажиллуулж, цалин хөлс, нэмэгдэл тэтгэмж, амралт зэргийг тогтоосон хугацаанд нь олгоно. 2.1.5. Ажлын байран дээр гал түймэр, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 2.1.6 Ажилтан, ажиллагсадын ажил төрлийн болон хувийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж хариуг бичгээр болон амаар өгнө. 2.1.7. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний байнгын тасралтгүй ажиллагааг хангахын тулд ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан, ажиллагсадын ажлын ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр ажлын цагийг зохицуулна. 2.1.8. Ажил олгогч нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн, ээлжийн амралтын хугацаа зэрэгт орлон ажиллах ажилтан байхгүй болсон тохиолдлуудад холбогдох ажилтнуудтай тохиролцон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулана. /Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-дэх заалт/ 2.1.9. Мэргэших, орлон хөрвөх, хувь хүний хөгжил зэрэгтээ анхаарсан сургалтын төлөвлөгөөтэй ажилтнуудыг давтан сургах, дадлагажуулахдаа ажил мэргэжил, мэргэшлийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн аль болох жигд хүртээмжтэй, ээлж дараалалтайгаар оролцуулах зарчмыг баримтлана. 2.1.10. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор галч, сахиулын ажилчдыг “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан түр хугацаагаар томилон ажиллуулна. 2.1.11. Албан үүргээ биелүүлээгүй, “УЦУОХШ-ний ажлын технологийн сахилгын дүрэм”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ѐс зүйн дүрэм”-үүдийг зөрчсөн ажилтанд хариуцлага тооцно. /Байгаль орчны сайдын 1995 оны 148 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт/ 2.1.12. Жилд нэг удаа ажилтан, ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
2.1. Ажилтан, ажиллагсдын эрх, үүрэг 2.2.1. Монгол улсын “Үндсэн хууль”, “Төрийн албаны тухай” хууль, “Хөдөлмөрийн тухай” хууль, бусад хууль тогтоомж болон “УЦУОХШ-ний тухай” хууль, “УЦУОХШ-ний ажлын технологийн сахилгын дүрэм”, салбар болон байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажилласан байна. 2.2.2. Хөдөлмөрийн ая тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж авах, амрах зэрэг хууль тогтоомж, журам, гэрээнд заасан эрхээ эдэлнэ. 2.2.3. Удирдах, удирдуулах ѐс, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, УЦУОХШ-ний ажлын технологийн сахилгын дүрэм, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ѐс зүйн дүрмүүдийг эрхэмлэж ажилласан байна. /Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт/ 2.2.4. Хөдөлмөр хамгааллын талаарх хууль тогтоомжтой танилцаж, тухайн ажлын байранд мөрдөгдөх технологийн заавар, журмыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар дамжуулан судалж, мөрдөж ажиллана. 2.2.5. Сонор сэрэмжтэй байж, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчил, гал түймрээс
урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомж, заавар дүрмийг мөрдөж ажиллана. 2.2.6. Байгууллагаас зохиож байгаа ажилд идэвх, санаачлагатай оролцох, өөрийгөө хөгжүүлэх, хамт олны нэгдэл нягтрал, хамтын ажиллагаа болон багаар ажиллах чадвартай байна. 2.2.7. Удирдлагаас өгсөн албаны үүрэг даалагаварыг заасан хугацаанд биелүүлсэн байна. 2.2.8. Урьдчилан мэдэгдэлгүй ажлын байрыг орхиж болохгүй. 2.2.9. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирэх бусад хууль тогтоомжийн хүрээнд хязгаарласан үйлдлийг гаргахгүй байна. 2.2.10. Зөвшөөрөлгүйгээр байгууллагын тоног төхөөрөмж ашиглан хувийн болон гадны ажил үйлчилгээг гүйцэтгэхгүй байх; 2.2.11. Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан нь ажлын байранд хөтлөгдвөл зохих ээлж хүлээлцэх дэвтэр, тоног төхөөрөмжийн тохируулга үйлчилгээ, гэмтэл саатлын бүртгэл зэрэг баримт бичгийг бүрэн хөтөлж, ажил үүргийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж, мэдээ мэдээлэл, илэрсэн алдаа, зөрчлийг тэмдэглэн холбогдох ажилтан, удирдлагад танилцуулна. 2.2.12. Батлагдсан графикийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр ээлжийг дур мэдэн солихгүй байх; 2.2.13. Бүх төрлийн мэдээг шуурхай серверээр хугацаанд нь алдаагүй дамжуулсан байна. 2.2.14. Хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хоцроосон, тасалсан ба алдаатай хуурамч мэдээ дамжигдсан тохиолдол бүрт ажлын хариуцлага алдсан ажилтны учруулсан хор хохирлыг үнэлж нэгжийн дарга нар төвийн даргад танилцуулсан байна. 2.2.15. Байгууллагад ирсэн бичгийг урьдчилан мэдээлэхийн инженер, техникч, бичиг хэргийн эрхлэгч, сарын ажил хариуцсан хэсгийн ажилтан нар нь даргад хугацаанд нь танилцуулсан байна. 2.2.16. Энэ журмын 2.2.15-д зааснаар даргын үүрэг болгосон ажлыг ажилтан, ажиллагсад нь хугацаанд нь хийж гүйцэтгэсэн байна. 2.2.17. Байгууллагын сарын ажил хариуцсан хэсгийн ажилтан нар нь тухайн сард хийх ажлын төлөвлөгөө гарган төвийн даргаар батлуулж, гүйцэтгэсэн ажлын тайлангаа сар бүр Захиргаа, санхүү, аж ахуйн нэгжийн даргад хүлээлгэн өгсөн байна. 2.3. Албан тушаалд томилох, чөлөөлөх 2.3.1. УЦУОШТөвийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ажлын байранд, албан тушаалын тодорхойлолтын дагуу мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулж 3 сар хүртэл хугацаанд түр томилон ажиллуулна. 2.3.2. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд мэргэжлийн бус ажилтныг сургаж дадлагажуулан, сонгон шалгаруулж, 1 жилийн хугацаанд түр томилон ажиллуулна. 2.3.3. Ажилд орохыг хүссэн иргэн дор дурьдсан бичиг, баримтыг бүрдүүлнэ. 2.3.3.1. Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл 2.3.3.2. Боловсрол.мэргэжлийн үнэмлэх, диплом, сертификат /хуулбар/ 2.3.3.3. Иргэний үнэмлэх /хуулбар/ 2.3.3.4. Нийгмийн даатгалын дэвтэр 2.3.3.5. Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн магадлагаа 2.3.3.6. 1995 оноос хөдөлмөр эрхэлж байсан бол хөдөлмөрийн дэвтэр 2.3.3.7. Анкет /ТАХ-1 маягтын дагуу/
2.3.3.8. Намтар түүх /өөрийн болон эхнэр (нөхөр)-ийнхээ эцэг, эх (үрчилсэн эцэг, эх) тус бүрийн/ 2.3.3.9. Ажил байдлын тодорхойлолт /ажиллаж байсан бол/ 2.3.3.10. Цээж зураг 3 хувь /4х6/ 2.3.3.11. Харилцах дансны дугаар 2.3.4. Ажил, албан тушаалд ажилтанг томилохоор шийдвэрлэсэн тохиолдолд төвийн даргын тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хүний нөөцийн ажилтан холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн авч хувийн хэрэг нээнэ. 2.3.5. Шинээр ажилд орсон ажилтанд тухайн хэсэг хариуцсан инженер, техникчид байгууллагын эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаандаа мөрддөг хууль тогтоомж, дүрэм, журам, ажлын онцлог, албан тушаалын тодорхойлолтыг танилцуулан судлуулна. 2.3.6. Мэргэжлийн бус иргэнийг албан тушаалд томилох тохиолдолд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийг үндэслэн байгууллага дээр тухайн хүнд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, шалгалт авах ажлыг холбогдох ажилтан хариуцах бөгөөд шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн бол дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилд тэнцэхгүйд тооцно. 2.3.7. Шалгалтанд тэнцсэн иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулж болно. Мэргэжлийн комиссын дүгнэлт, туршилтын хугацааны ажил байдлын үзүүлэлтийг үндэслэн үндсэн ажилтнаар авах асуудлыг шийдвэрлэнэ. 2.3.8. Ажилтанг “Хөдөлмөрийн тухай” хууль, “УЦУОХШ-ний ажлын технологийн сахилгын дүрэм”, салбар болон байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам” зэрэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө. 2.3.9. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, шилжих санал гаргасан ажилтан сарын өмнө өргөдөл гаргаж байгууллагын захиргаанд өгнө. Өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 2.3.10. Захиргааны санаачлагаар ажилтанг чөлөөлөх болсон бол ажилтанд 14 хоногийн өмнө мэдэгдэнэ. 2.3.11. Ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудсан дээр холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, тооцоо дууссаны дараа тухайн ажилтны баримт бичгүүд дээр тэмдэглэл хийж өгнө. 2.3.12. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгох эсэх асуудлыг “Хөдөлмөрийн тухай” хуулийг үндэслэн олгоно.
Гурав. Хөдөлмөр зохион байгуулалт
3.1. Удирдлага зохион байгуулалт 3.1.1. Ажилтан нар нь УЦУОШТөвийн даргын шууд удирдлагад ажиллана. 3.1.2. УЦУОШТөвийн дотоод зохион байгуулалт нь Захиргаа санхүү аж ахуй, Цаг уур орчны технологи, Мэдээлэл үйлчилгээ гэсэн 3-н нэгжтэй, шинжилгээний ажлуудыг хариуцдаг Урьдчилан мэдээлэх, Хөдөө аж ахуй, Уур амьсгал, Гадаргын ус судлал, Байгаль орчны шинжилгээний лаборатори гэсэн хэсгүүдтэй, анхан шатны шинжилгээний ажил хийдэг Хөдөө аж ахуйн цаг уурын 4-н өртөө, 13-н харуул, Гадаргын ус судлалын 10-н харуултай. 3.1.3. УЦУОШТөв нь нэгжийн бодлогын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд харьяа хэсэг, өртөө, харуулуудыг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, хариуцлага хүлээлгэх, дэмжлэг үзүүлэх, өдөр тутмын ажилд нь хяналт тавих, үнэлгээ өгөх ажлыг холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн дагуу хариуцан гүйцэтгэнэ.
3.1.4. Зөвлөлийн хурлыг шаардлагатай үед хийнэ.
3.2. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналт 3.2.1. УЦУОШТөв нь тухайн жилийн байгууллагын болон нэгж, хэсэг, өртөө харуулын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй байна. 3.2.2. Үйл ажиллагааны стратеги болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнүүд нь Цаг уур, орчны шинжилгээний газар, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон тухайн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох эрх зүйн акт зэрэг бусад бодлогын баримт бичгүүдтэй, нэгжүүд нь байгууллагын, ажилтнууд нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэйгөө тус тус уялдсан байна. 3.2.3. Байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгжүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төвийн дарга, ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэгжийн дарга нар тус тус батална. 3.2.4. Нэгжийн дарга нарт харъяалагдах ажилтнууд нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлангийн жишиг загварын дагуу сар, улирал, хагас, бүтэн жилээр тайлагнах, баталгаажуулах, үнэлэх хуваарийн дагуу тус тус ирүүлнэ. 3.2.5. Тайлан ирүүлэх эцсийн хугацаа нь амралтын өдөр таарвал ирэх долоо хоногийн эхний өдөр буюу Даваа гаригт багтааж ирүүлж болно. 3.2.6. Тайлангийн үнэн зөв байдал, хугацаа хожимдуулсан хариуцлагыг тухайн нэгжийн дарга, ажилтан нар хүлээнэ. 3.2.7. Хэсэг хариуцсан ажилтан нь чиг үүргийн дагуу өөрт харъяалагдах ажилтныхаа ажлыг дүгнэн, нэгжийн даргад танилцуулж, гүйцэтгэлийн тайланг нь баталгаажуулна. 3.2.8. Нэгжийн дарга нь ажилтан, ажиллагсдын гүйцэтгэлийн тайланг “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, ур дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас”-ын №1.1, №1.2 үнэлгээний хуудсаар үнэлнэ. 3.2.9. Байгууллагын үнэлгээний багийг жил бүрийн 12 дугаар сард багтаан байгуулна.
3.2.10. Ажилтан, ажиллагсдыг нэгж, хэсгийн хамт олноор үнэлүүлэх ажлыг байгууллагын үнэлгээний баг зохион байгуулах бөгөөд “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас”-ын №2.2.2.а. хуудсаар саналыг нууцаар авч, санал тоолох ажиллагааг илээр явуулна. 3.2.11. Нэгжийн дарга ажилтан бүрийн төлөвлөгөөний дагуу хянан баталгаажуулсан тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор Үнэлгээний багт хүргүүлнэ. 3.2.12. Үнэлгээний баг нь ажилтнуудын өмнөх оны төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 01 дүгээр сарын 30-ны дотор ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх арга зүйгээр дүгнэнэ. 3.2.13. Байгууллагын захиргаа, Үнэлгээний баг нь нэгж бүрийн төлөвлөгөөний биелэлтийг хагас бүтэн жилээр үнэлэн нэгтгэсэн байгууллагын төлөвлөгөөний биелэлтийг аймгийн Засаг даргын тамгын газар болон Цаг уур, орчны шинжилгээний газарт хуваарийн дагуу тайлагнана. 3.3. Албан томилолт 3.3.1. Ажилтнуудыг зохих удирдамж, шийдвэрийн дагуу томилолтоор ажиллуулна. 3.3.2. Томилолтоор гүйцэтгэх ажил үүргийн удирдамжийг нэгжийн дарга нар хянаж, байгууллагын даргаар батлуулна. 3.3.3. Томилолтоор ажилласан ажлын тайланг холбогдох удирдлагад 3 хоногийн дотор танилцуулан, хийсэн ажлын үр дүнтэй уялдуулж эрх бүхий байгууллагын баталсан тарифын дагуу зардал/хоол, унаа, байр/-ыг олгоно. /Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны
өдрийн 301 дүгээр тушаал/
3.4. Дотоод хяналт шалгалт, үнэлгээ 3.4.1. Аливаа хяналт шалгалт нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, зөрчил дутагдлаас сэргийлэх, гарсан зөрчлийг арилгах, мэргэшил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж, зааварчлага өгөх, учирч болох хор уршгаас урьдчилан сэргийлэх, цаашид хэвийн тасралтгүй ажиллагааг хангахад чиглэгдэнэ. 3.4.2. УЦУОШТөв нь хэсэг, өртөө, харуулуудад төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ажилтан нарын мэдээллийн мөрөөр/-аар хийнэ. 3.4.3. Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангах, техник технологи, хууль эрх зүйн чиглэлийн хүрээнд даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэнэ. 3.4.4. Баталсан удирдамжийн дагуу, тодорхой хугацаанд хийж тайланг холбогдох албан тушаалтанд танилцуулж дарга болон зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргана. 3.4.5. Хяналт-шинжилгээ, дотоод аудит хариуцсан ажилтан нь байгууллагын үйл ажиллагаанд хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлэлт дүгнэлтийг хийнэ.
3.5. Ажил, амралтын цаг 3.5.1. Ажил эхлэх, завсарлах, дуусах цагийг ердийн цагийн хуваариар ажилладаг ажилтнуудын тухайд Засгийн газар болон орон нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон тухайн цагаар, ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан болон цагийн өөр горимд ажиллах ажилтны цагийг тухайн байгууллагын даргын шийдвэрээр тогтоож мөрдүүлнэ. 3.5.2. Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтнуудыг тухайн сард батлагдсан цагийн дагуу ажиллуулна. 3.5.3. Илүү цагийг төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан бодож олгоно. Олгоогүй тохиолдолд биеэр амраана. /Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 4.4-т зааснаар/ 3.5.4. Ажлын цагийн бүртгэл хариуцсан ажилтан нь ажиллах хугацааны томилолтоор явсан, өвчтэй, чөлөөтэй, орсон, гарсан зэрэг цагуудыг бүртгэсэн байх, бүртгэл, ажлын цаг ашиглалтад нягтлан бодогч хяналт тавина. 3.5.5. Ээлжийн амралтын хуваарийг тухайн жилийн эхний улиралд гаргаж амралтыг биеэр эдлүүлнэ. 3.5.6. Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзан 2 хувааж олгож болно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралт/ 3.5.7. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгоно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, хийсэн ажлын баримтаар/ 3.5.8. Өртөө, харуулын техникч ажиглагч нарын ажлын жилийн ээлжийн амралтын хугацаанд орлон ажиллах ажилтныг түр томилон ажиллуулна. 3.5.9. Ажилтан, ажиллагсад нь зайлшгүй шаардлагатай үед байгууллагын хурал, тухайн цаг үеийн ажилд оролцоно. 3.5.10. Сар бүрийн ажлын цагийн тооцоог төвийн ажилтан, ажиллагсад автомат
уншигчаар, ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан нар ээлжийн графикаар, ХААЦУ, ГУС-ын харуулын ажиглагч нар НХМаягт-ЦХ-2 хүснэгт /Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар батлагдсан/-ээр 20-ны дотор санхүүд ирүүлж тус тус баталгаажуулна. 3.5.11. Үдийн завсарлага, цайны цагийг ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг урьдчилан мэдээлэхийн инженерүүд 12:30-13:30, өртөөдийн ээлжийн техникч нар 12:00-13:00 хугацаанд эдэлнэ. 3.5.12. Цалинтай чөлөөг дор дурьдсан хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдлуудад хугацааг тодорхой дурьдсан өргөдөл, нотлох баримтыг үндэслэн даргын тушаалаар жилд нэг удаа ажлын 10 хоног хүртэл олгож болно. Үүнд: 3.5.12.1. Ажилтан, ажиллагсадын гэр бүлийн гишүүд хүндээр өвчилсөн үед асарч сувилах, эмчилгээнд авч явах тохиолдлуудад 10 хоног хүртэл, төрсөн, хадам эцэг, эх, ах, эгч, дүү нас барвал 5 хоног хүртэл; 3.5.12.2. Эхнэр амаржих 7 хоног хүртэл; 3.5.12.3. Ам бүл, гэр орон сууц нь байгалийн гэнэтийн аюулд нэрвэгдэх 7 хоног хүртэл; 3.5.12.4. Ажлын байранд зайлшгүй шаардагатай мэргэжил, мэргэшилээр суралцах тохиолдлуудад 10 хоног хүртэл. 3.5.13. Цалингүй чөлөөг ажилтны хүсэлтийн дагуу ажлын 1 хүртэлх хоногийг нэгжийн дарга, 3 хүртэлх хоногийг төвийн даргын шийдвэрээр тус тус олгоно. Захиргааны чөлөөг олгохдоо заавал бичгээр үйлдэж баталгаажуулна. 3.5.14. Урт хугацааны цалингүй чөлөөг ажилтны өргөдлийг үндэслэн 3-н сар хүртэл хугацаагаар олгоно. Хэрвээ хүндэтгэн үзэх / урт хугацааны эмчилгээ, мэргэжлийн дагуу сурч боловсрох/ шалтгаантай байвал чөлөөг тухайн нөхцөл байдалтай нь уялдуулан 3 сар хүртэл хугацаанд даргын тушаалаар сунгана. Сунгах эсэхээ 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөнд тооцно.
Дөрөв. Албан тушаалын цалин хөлс, олговор, шагнал урамшуулал, тэтгэмж, тусламж олгох
4.1 Цалин, нэмэгдэл хөлс 4.1.1. Ажилтнуудын цалин хөлсийг Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр олгоно. Албан тушаалын цалингийн сүлжээний ангилал, зэрэглэл, шатлалаар тогтоосон үндсэн цалин дээр төрийн алба хаасан хугацаа, үр дүн, ур чадвар, мэргэжлийн зэрэг гэсэн нэмэгдлүүдийг төвийн даргын тушаалаар олгоно. /Засгийн газрын тогтоолоор/ 4.1.2. Албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг тухайн ажилтны ажлын ачаалал, үр дүн, ур чадвар зэргийг харгалзан шатлал ахиулах эсэхийг төвийн дарга шийдвэрлэнэ. 4.1.3. Албан тушаалын тодорхойлолтын дагуу тухайн албан тушаалд сонгон шалгаруулж авсан мэргэжлийн ажилтныг 3 cap, мэргэжлийн бус ажилтныг 6 сар хүртэл хугацаагаар тус тус нэг шатлалаар доогуур цалинжуулж, шалгалт авч үндсэн цалингийн шатлал руу шилжүүлнэ. 4.1.4. Энэ журмын 3.5.8-д зааснаар өртөө, харуулд орлон ажиллаж буй техникч, ажиглагч нарт тухайн албан тушаалын эхний шатлал /ТҮ-6-1/-аар, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тус тус цалинжуулна. 4.1.5. Ажилтан, ажиллагсад нь үндсэн ажлынхаа зэрэгцээгээр батлагдсан орон тоонд заагдсан бусад албан тушаал, ажил үүргийг нэг cap ба түүнээс дээш хугацаагаар хавсрах
буюу хослон гүйцэтгэж буй тохиолдолд албан тушаалынх нь үндсэн цалингийн 40 хүртэл хувиар тооцон нэмэгдэл хөлсийг төвийн даргын шийдвэр, тушаалаар олгож болно. 4.1.6. Ажилтан, ажиллагсдын цалинг ажилласан цагаар тооцож олгоно. Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр тэмдэглэх баяр ѐслолын өдрөөр тус тус ажилласан цагуудыг ердийн ажилласан байдлаар тооцно. /Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 20 дугаар заалтын дагуу хөдөлмөрийн хөлсийг 1.5 болон 2.0 дахин нэмж тооцохгүй/ 4.1.7. Даргын үүрэг болгосноор ердийн цагийн хуваарьтай ажилтныг онцгой шаардлагын дагуу нийтээр амрах баяр, долоо хоногийн амралтын өдрүүдээр болон илүү цагаар тус тус ажиллуулаад нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5-2.0 дахин тооцож төвийн даргын тушаалаар олгоно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйл/ 4.1.8. Ажилтан, ажиллагсдын сарын цалинг 10-аас 14-н, 20-оос 24-ний өдрүүдэд багтаан 2 хувааж олгоно. Олгох өдөр нь амралт, баярын ѐслолын өдөр тохиолдвол цалинг өмнөх ажлын өдөр олгоно. 4.1.9. Төвийн ажилтан нарт төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан унаа, хоолны хөнгөлөлтийг 1500-3000 төгрөгөөр, ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан, ажиллагсад нарт нэг удаагийн шөнийн нэмэгдлийг 5000 төгрөгөөр, ХААЦУ, ГУС-ын харуулуудын ажиглагч нарт онцгой нөхцлийн нэмэгдэл болон БОШЛ-ын инженер техникчид хортой нөхцлийн нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 10%-иар, тус тус тооцож cap бүр олгоно. 4.1.10. Ажилтан нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг cap, улирал, хагас жил, жилийн эцсээр тухай бүр нь үнэлж зөвлөлийн хурлаар хэлэлцэж үр дүн, ур чадварын нэмэгдэл олгох журмын дагуу шийдвэрлэн улирал бүр төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан олгоно. /УЦУОШТ-ийн даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/19 дугаар тушаалаар/. 4.1.11. Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг инженер, техникч, харуулын ажиглагч /ГУС-ын харуулын ажиглагч нарт 4-10 дугаар сарын хооронд/ нарт шуурхай болон урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг хүлээн авч дамжуулах үйл ажиллагаанд шаардагдах модем дата сунгах, утасны нэгж зэрэг зардлыг тухайн үеийн ханшаар, төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан сар бүр олгоно. 4.1.12. Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтан, ажиллагсдад үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно. 4.1.13. Хөдөө аж ахуйн цаг уур, Гадаргын ус судлалын харуулын ажиглагч нарын долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласан илүү цагийг Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу тооцож төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан олгоно.
4.2. Шагнал, урамшуулал 4.2.1. Төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан дараах байдлаар шагнал, урамшуулал олгоно. Үүнд: 4.2.2. Жилийн эцсийн ажлын дүнгээр ЦУОШГ-ын буюу системийн хэмжээнд 1-3 дугаар байранд орсон хэсэг / Урьдчилан мэдээлэх, Уур амьсгал, Хөдөө аж ахуйн цаг уур, Гадаргын ус судлал, Байгаль орчны шинжилгээний лаборатори/-ийг дараах байдлаар;
4.2.2.1. 1 дүгээр байранд орвол: МҮХ-ийн дарга, инженерийг сарын үндсэн цалин хүртэл, урьдчилан мэдээлэхийн инженерүүд, ахлах техникчийг сарын үндсэн цалингийн 50 хүртэл хувиар; 4.2.2.2. 2 дугаар байранд орвол: МҮХ-ийн дарга, инженерийг сарын үндсэн цалингийн 50 хүртэл хувиар, урьдчилан мэдээлэхийн инженерүүд, ахлах техникчийг сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиар; 4.2.2.3. 3 дугаар байранд орвол: МҮХ-ийн дарга, инженерийг сарын үндсэн цалингийн 40 хүртэл хувиар, урьдчилан мэдээлэхийн инженерүүд, ахлах техникчийг сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувиар; 4.2.3. Жилийн эцсийн ажлын дүнгээрээ УЦУОШТ-ийн нэгж /Захиргаа санхүү, аж ахуй, Мэдээлэл үйлчилгээ, Цаг уур, орчны технологи/-ээс шалгарсан “Байгууллагын тэргүүний ажилтан”-ийг 300,000 /гурван зуун мянга/-н төгрөг хүртэл мөнгөн шагналаар; 4.2.4. Ажлын чиг үүргийн дагуу жилийн эцсийн ажлын дүнгээрээ УЦУОШТ-д тэргүүлсэн оны тэргүүний доорх ажилтан, ажиллагсад нарт 300,000/гурван зуун мянга/-н төгрөг хүртэл мөнгөн шагналаар; 4.2.4.1. Инженер /Урьдчилан мэдээлэх, Цаг агаарт зориудаар нөлөөлөх, Уур амьсгал, Хөдөө аж ахуйн цаг уур, Гадаргын ус судлал, Байгаль орчны шинжилгээний лаборатори, Холбоо сүлжээ, Багаж хэмжилзүй, Архив мэдээллийн дэд сан/ 4.2.4.2. Ахлах техникч /Уур амьсгал, Хөдөө аж ахуйн цаг уур, Гадаргын ус судлал/ 4.2.4.3. Өртөөний дарга /Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Эрдэнэмандал/ 4.2.4.4. Ээлжийн техникч /өртөөдийн, сүлжээний, Байгаль орчны шинжилгээний лаборатори/ 4.2.4.5. Хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагч /13 харуул/ 4.2.4.6. Гадаргын ус судлалын харуулын ажиглагч /10 харуул/ 4.2.4.7. Захиргаа санхүү аж ахуйн ажилтан /Ахлах нягтлан бодогч, Хүний нөөц, байгууллагын архив, бичиг хэргийн эрхлэгч, Нярав, Жолооч, Үйлчлэгч, Слесарь/
4.3. Тусламж , тэтгэмж олгох 4.3.1. Ажилтныг байгууллагын захиргаа нь тогтвор суурьшилтай үр бүтээлтэй, идэвхи зүтгэлтэй сайн ажилласан хөдөлмөрийн гавъяаг нь үнэлж байгууллага, аймаг, нийслэл, газар, яамны болон төрийн шагнал, одон медалиар шагнуулахаар тодорхойлно. 4.3.2. Байгууллагаас 1 удаагийн тусламж, тэтгэмж, нөхөн олговорыг ажилтан, ажиллагсад болон гэр бүлийнх нь гишүүдийн өргөдлийг үндэслэн төсвийн жилийн батлагдсан төсөвт багтаан даргын шийдвэрээр олгоно. Үүнд: 4.3.2.1. Ажилтан, ажиллагсад өөрөө хурим хийх бол 200000 төгрөг; 4.3.2.2. Өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтан, ажиллагсдад холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж; 4.3.2.3. Ахмадуудад “Монголын ахмадын өдөр”, “Сap шинийн баяр”-ын өдрүүдээр гарын бэлэг; 4.3.2.4. Өрх толгойлсон эмэгтэй ажилтан болон бусад ажилтан, ажиллагсад нарт түлш халаалтын хөнгөлөлт, тухайн жилийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх; 4.3.2.5. Ажилтан, ажиллагсад нь хүндээр өвчилж 1 capаас дээш хугацаагаар хэвтэж эмчлүүлэх, өндөр төлбөртэй мэс заслын хагалгаа, эмчилгээнд орох бол нэг сарын үндсэн
цалинтай тэнцэх хэмжээний тусламж; 4.3.2.6. Ажилтан, ажиллагсад нь нас барсан бол нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж; 4.3.2.7. Ажилтан, ажиллагсадын гэр бүлийн гишүүн өвчин болон ослын улмаас нэг сараас дээш хугацаагаар асруулах болсон бол 200000 төгрөг; 4.3.2.8. Ажилтан, ажиллагсад нь байгаль, цаг агаарын гамшиг, гал түймэр, үерийн аюулд өртөж их хэмжээний хохирол амссан бол нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж; 4.3.2.9. Ажилтан, ажиллагсад нь гадаадын улс оронд мэргэшил дээшлүүлэх сургалт, семинарт явах, илтгэл хэлэлцүүлэх бол мөнгөн тусламж; 4.3.2.10. Ажилтнууд нь хамтран ажилладаг харъяа байгууллагуудын нийтийг хамарсан тэмдэглэлт баяр ѐслолын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан уулзалт, эрдэм шинжилгээний хурал, судалгааны ажил, сургалт, урлаг спортын тэмцээн зэрэг соѐл хүмүүжлийн арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай оролцсон тохиолдолд шагнал урамшуулал; 4.3.3. Хамт олноос тусламж, тэтгэмжийг дараах байдлаар олгоно. Үүнд: 4.3.3.1. Өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтанд хүндэтгэл үзүүлж 2500 төгрөг /мөнгөн аяга, дурсгалын зүйлс/; 4.3.3.2. Ажилтан, ажиллагсадын төрсөн, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд нь нас барсан бол 5000 төгрөг; 4.3.3.3. Төвийн ажилтан, ажиллагсад нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд 2500 төгрөг;” /Ээлжийн амралтын хугацаанд биеэ эмчлүүлж буй тохиолдолд хамаарахгүй./ 4.3.3.4. Төвийн ажилтан, ажиллагсад нь шинэ хүүхэдтэй болсон тохиолдолд 5000 төгрөг
Тав. Сахилгын шиитгэл, эд хөрөнгийн хариуцлага
5.1 Ажилтан, ажиллагсдад нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:
5.1.1. Сануулах сахилгын шийтгэл: 5.1.1.1. Энэ журмын 2.2.8-т заасныг зөрчиж ажилтан, ажиллагсад нь 1 өдөр хүртэл хугацаагаар, ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан нь 1 хугацааны ажиглалт, хэмжилтийн ажлыг тус тус тасалсан; 5.1.1.2. Энэ журмын 2.2.13-т заасныг зөрчиж 2 болон түүнээс дээш удаа алдаатай дамжуулсан;
5.1.1.3. Энэ журмын 2.2.7, 2.2.16-д заасныг зөрчиж “хангалтгүй” үнэлгээтэй хийсэн; 5.1.1.4. Энэ журмын 2.2.12-т заасныг давтан зөрчсөн; 5.1.1.5. Энэ журмын 2.2.10-т заасныг давтан зөрчсөн; 5.1.1.6. Энэ журмын 2.2.15-т заасныг зөрчсөн; 5.1.1.7. Энэ журмын 2.2.4-т заасныг зөрчсөн, цахилгаан багаж хэрэгслийг залгаатай орхиж бага зэргийн гэмтэл учруулж, хохирлыг барагдуулаагүй улмаас хугацаат мэдээ, мэдээлэл тасарсан, давтагдсан үр дагаварт хүрсэн бол; 5.1.1.8. Энэ журмын 3.2.7-д зааснаар; 5.1.1.9. Шинжилгээний ажлын дүн, төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээгээр 1 удаа
“хангалтгүй” үнэлэгдэж, мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа нь батлагдсан; 5.1.1.10. Энэ журмын 2.1.11-т заасныг зөрчин байгууллагын ѐс зүйн хорооны шийдвэрээр; 5.1.1.11. Бусад зөрчил
5.1.2. Хөдөлмөрийн хөлсийг 3 cap хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах сахилгын шийтгэл:
5.1.2.1. Энэ журмын 5.1.1-т заасныг удаа дараа зөрчсөн бол;
5.1.2.2. Энэ журмын 2.2.9-т заасныг анх удаа зөрчсөн; 5.1.2.3. Бусад зөрчил
5.1.3. Ажлаас халах сахилгын шийтгэл: 5.1.3.1. Энэ журмын 5.1.2-т заасныг удаа дараа ноцтой зөрчсөн, 5.1.3.2. Энэ журмын 5.1.1.9-т зааснаар 3 ба түүнээс дээш давтагдвал; 5.1.3.3. Нэг жилд сахилгын 1 зөрчил 2 ба түүнээс дээш ногдогдсон; 5.1.3.4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан 5.1.3.5. Энэ журмын 2.3.8-д зааснаар; 5.1.3.6. Бусад зөрчил 5.2. Сахилгын шийтгэлийг албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт заасныг зөрчиж, гаргасан сэдэл шалтгаан, учруулсан хохирлын үр дагавар зэргийг үнэлж холбогдох ажилтан, ажиллагсдад нь ногдуулна. 5.3. Энэ журмын 5.2-т зааснаар зөрчлийг арилгах боломжийг нь харгалзан хөнгөрүүлэх буюу хүндрүүлэн ногдуулж болно.
5.4. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
5.5. Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. 5.6. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно. 5.7. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх албан тушаалтны жагсаалтыг даргын тушаалаар баталж эдгээр ажилтнуудтай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.
Зургаа: Бусад зүйл
6.1. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, харьяа нэгж, хэсэг, өртөө хариуцсан дарга нар, ажилтан нартай холбоотой бусад асуудал нь энэхүү журмаар зохицуулагдаагүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
6.2 Энэхүү хөдөлмөрийн дотоод журам тус төвийн даргын тушаалаар томилогдсон нэгж, хэсэг, өртөө, харуулуудын ажилтан, ажиллагсад нарт нэгэн адил мөрдөгдөнө.

About Архангай Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв