Home / Бүтэц зохион байгуулалт

Бүтэц зохион байгуулалт

Тус төв нь орон нутагт ажиллаж байгаа ус цаг уур, орчны шинжилгээний станц, харуулыг мэргэжлийн удирдлагаар хангах,шинжилгээ судалгаа мэдээллийн хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавих, орон нутгийн салбаруудын ажиглалт судалгааны материалыг боловсруулах, цаг агаарын урьдчилсан мэдээ зохион гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
Үйл ажиллагааны чиглэл
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
Хяналт шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж уур амьсгал, ХАА-н цаг уурын горимын санг бүрдүүлэх
Шинжилгээ судалгаанд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн үйлчилгээ, шалгалт тохируулгыг хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зэрэг ажлуудыг гүйцэmгэнэ
Байгаль орчин, Ус судлалын шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг арга зүйн удирдлагаар хангаж тэдний тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх
Байгаль орчин, гол мөрний усанд хийх хяналт шинжилгээний хөтөлбөрт ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хийсэн шинжилгээ хэмжилтийн үр дүнд үнэлэлт өгч байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийг тогтоох, мэдээ мэдээллийг холбогдох газарт хүргэх

МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Үйл ажиллагааны чиглэл

Ус цаг уур, орчны бүх төрлийн мэдээ мэдээллийг хүлээн авах, шуурхай дамжуулах, байгаль цаг агаарын болон аюултай үзэгдлийн үнэн зөв мэдээ мэдээллийг аль болох эрт хугацааны өмнөөс урьдчилан мэдээлж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээгээр төр засаг, байгууллага ард иргэдэд үйлчлэх, цаг агаарын таатай нөхцлийг бүрэн ашиглахад туслах

Цаг агаарт зориудаар нөлөөлж хжр тунадас нэмэгдүүлэн хөрсний чийг, бэлчээрийн ургамлын ургацыг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад нөлөө

ЗАХИРГАА, САНХҮҮ АЖ АХУЙН ХЭЛТЭС

Үйл ажиллагааны чиглэл

Байгууллагын боловсон хүчний хангалт, тэдний мэрэгшил, мэдлэгийг дээшлүүлэх, ажиллах ая тухтай нөхцлийг хангах
Дотоод бичиг хэрэг, аж ахуйн хангамжийн ажлыг стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх
Нягтлан шалгах, хадгалах хамгаалах
Цаасан суурьтай баримтуудыг сканердах, тоон мэдээнүүдийг шивэх, хөрвүүлэх, шинээр нэвтэрч буй программ хангамжуудыг судлах ашиглах, баримтуудаа оруулж цахим сан үүсгэх, албаны хэмжээнд явагдаж байгаа аж ахуйн ажлыг зохион байгуулах
Санхүүгийн тайлан тооцоо, тайлан балансыг тухай бүр гарган холбогдох газарт мэдээлэх
Төсвийн зарцуулалт ашиглалтанд хяналт тавьж ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах
Салбар нэгжүүдийн шинжилгээ судалгааны баримтуудыг хүлээн авч цэгцлэх, нөхөн сэлбэх,

ЗСААХ-ийн дарга Н.Галдигмаа

Leave a Reply