Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / 2021 оны эхний хагас жилийн цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны тайлан

2021 оны эхний хагас жилийн цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны тайлан

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ “ЦЭЦЭРЛЭГ БОРОО-1” ЭКСПЕДИЦИЙН 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НААС 14-НД ШИЛЖИХ ШӨНӨ ӨГИЙНУУР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

2021 оны 05 сарын 18                                                                                             Цэцэрлэг хот

Нэг. Зохион байгуулалтын талаар

Архангай аймгийн УЦУОШТ-ын дэргэдэх “Цэцэрлэг-Бороо-1” экспедиц нь 2021 онд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай” хуулийн 6.1.4-р заалт болон Засгийн газрын 2007 оны 96-р тогтоолын заалтуудыг мөрдөн ажиллав. Түүнчлэн “Хөдөлмөрийн тухай”, “Иргэний нисэхийн тухай”, “Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай” зэрэг хуулиуд, “Нислэг үйлдэх ба хөдөлгөөн удирдах дүрэм” (НХУД) болон холбогдох бусад хууль дүрмийн актуудыг удирдлага болгон ажиллав. Тус экспедиц нь ЦУОШГазрын даргын 2017 оны  А/83 тоот дугаар тушаалын нэгдүгээр  хавсралтаар баталсан  “ Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл аиллагааны заавар’’-ыг  баримтлан үйл ажиллагаа явууллаа.  

Экспедицийн бүрэлдэхүүнд:

УЦУОШТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч   С.Оюунбат

МҮХ-ийн синоптик инженер, Хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтан С.Мөнхтөр

Жолооч Р.Жанлавбазар нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэн ажиллав.

Нэг: “Цэцэрлэг бороо-1” экспедицийн ЦАЗНөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан арга зүй, эдийн засгийн үр ашгийн тооцоо:

“Цэцэрлэг-Бороо-1” экспедиц нь Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулахдаа газар, орчин, өндрийн зураг, Европ, Япон. ММ5(GFS), WRF(GFS)-ын тоон прогнозын үр дүнгүүд, тунадасны прогноз зургууд болон, газар орны сонголт, тухайн үеийн нүдэн баримжааны ажиглалтанд тулгуурлан нөлөөлөх үүлээ сонгон ажиллаа. “Цэцэрлэг бороо-1” экспедиц нь ЦАЗН үйл ажиллагааг 2021 оны 05-р сарын 13-ны шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг Дойт багийн Тэмээн чулуу гэдэг газраас хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Үйл ажиллагаа-1

Аэросиноптик нөхцөл:  2021 оны 5 дугаар сарын 13-ний  20 цагийн байдлаар Байгал нуурд төвтэй бага даралтын орноос аас н нутгууд зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон өндрийн хотосын нөлөөнд байсан. 3 дугаар сарын 31-ны өдөр аймгийн нутаг баруун өмнөөс зүүн хойдын чиглэлтэй өндрийн сул хотосын нөлөөнд, 700 гПа зурганд 80 хувийн чийгтэй , хүйтэн фронтын нөлөөнд байршсан, салхи тогтуун байсан.

Байршил:  2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 20 минутанд Булган сумын 2 дугаар багийн нутаг Нарийн тээл гэх газар /4702600.4””, 101022115,5”” өндөр 1723м/-д байрлаж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан.

Харвалтын өмнөх цаг агаарын төлөв байдал:  Алсад тунадастай, салхи Б-аас 2 м/с, үүлний хэмжээ битүү 10/10 баллын Sc үүлтэй, үүлний доод хилийн өндөр 900 м, баруун өмнөөс зүүн, зүүн хойд  чиглэлтэй хүйтэн фронтын үүлэнд  3 ширхэг пуужин 9 гр урвалж цацаж нөлөөлсөн.

            Зохицуулалт: ЦАЗН-ж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулахдаа ЦУОШГ-ын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн зохицуулагч нарт 12-24 цагийн өмнө мэдэгдэж, үйл ажиллагаа явуулсны дараа код мэдээ, актыг цахим сүлжээгээр дамжуулав. ЦАЗН-ийн өмнө ИНЕГазартай байгуулсан гэрээний дагуу НХҮАлбаны диспетчер Тамирт байрласан газрын нэр, солбицол, далайн түвшнээс дээшхи өндөр, харвалт үйлдэх өндрийг өгч цаг агаарт нөлөөлсөн.

Тооцоолол: Sc үүлний услаг ихтэй дунд хэсэгт нь хүргэх тооцоо хийсэн. Үүлний доод суурийн өндөр газрын гадаргаас 800-1000 м орчим, дундаж зузаан нь 2300 м гэж тооцож, хэвтээ өнцөг 090градусаас босоо өнцөг 60°-т, харвалт үйлдэхэд 3307 м-н өндөрт урвалж цацахад тохиромжтой гэж үзсэн. Газрын салхи тухайн үед 2-4 м/с. Төв, зүүн болон зүүн өмнө зүгийн сумдын нутгаар хур тунадас нэмэгдэж орно гэж тооцсон. Пуужин хэвийн ажилласан.

Үйл ажиллагаа: Ажиллагаа явуулах бүсийн аюулгүй байдал бүрдүүлсэнийг экспедицийн дарга С.Оюунбат шалгав. Үйл ажиллагаа явуулахын өмнө бие бүрэлдэхүүнд ЦАЗН ажлын аюулгүй ажиллагааны журам уншиж танилцуулан хүн бүрээр гарын үсэг зуруулан ажиллав. Экспедицийн дарга 13 минутын зөвшөөрлийг 15 цаг 20 минутанд цамхагийн нислэгийн удирдагч Тамираас авч үйл ажиллагааг удирдсан. Үүлний шилжилтийн дагуу фронтын үүлэнд босоо байдлаас хэвтээ өнцөг 0900-аас, босоо өнцөг 60°-т 9 грамм урвалж цацаж цаг агаарт зориудаар нөлөөлсөн. зөвшөөрлийг 15 цаг 33 минутанд хаалгасан, ажиллагаа 15 цаг 50 минутанд дууссан.

 Үр дүн: Үүлний шилжилт чиглэлийн дагуу байгалийн жамаар 0,8 мм хур тунадас орсон.  Үйл ажиллагааны үр дүнд /Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өлзийт,  Хотонт, Чулуут 100%, Хашаатын 90%-д/ 9 сумын 17283 км/кв талбайд 4,6 мм хур тунадас нэмэгдэн орж 795018 метр/куб ус 15,9 сая төгрөгийн хурын усыг буулгасан байна. Ажиллагаа явуулсан газар, орсон хур тунадас, хамарсан газар нутгийг дараах зурагт үзүүлэв.

Үйл ажиллагаа-4

Аэросиноптик нөхцөл: 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагийн байдлаар Баян-Өлгийн баруун хэсэг Алтай салбар уулсаар өндрийн циклоны нөлөөнд,  23-ны 20 цагийн байдлаар Архангай аймгийн нутгаар циклоны өмнө талд, баруун өмнөөс баруун хойшоо чиглэсэн урсгалтай, 700 гПа чийгийн зон 80-100 хувьтай, хүйтэн фронтонд байршсан.

About Архангай Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв