2025 оны хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн гол, нууруудын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ

2025.02.14 17:18
70

Хангай нурууны арын Хануй, Чулуут, Суман, Хойттамир, зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-10 см зузаарч, 20-140 см зузаан мөстэй болсон бол Чулуут гол ӨндөрУлаан сум, Хануй гол Эрдэнэмандал сумын харуул орчмоор ёроолдоо хүртэл хөлдөж, Хойттамир гол харз гүйх үзэгдэлтэй байна. Дээрх голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-25 см бага байна. Өгий, Тэрхийн цагаан нуур 105-110 см зузаан мөстэй байгаа ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см нимгэн мөстэй байна. Иймд мөсний зузаан нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах :