Чиг үүрэг

2025.12.02 17:55
314

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл

 

3.1 Төв нь дараах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

3.1.1    Ус цаг уур орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийг мэгэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах

3.1.2   Ус цаг уур байгаль орчны бодит болон ирээдүйн төлөв байдлын тухай мэдээллээр нийслэлийн төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг хангах

3.1.3    Ус цаг уур байгаль орчны зүй тогтол горимыг тогтоох, судалгаа дүн шинжилгээ хийх, үнлэлт дүгнэлт гаргах

Байгууллагын даргын эрх, үүрэг

4.1   Төвийн дарга нь дараах эрхтэй.

4.1.1    Эрхэлсэн ажил үүргийн хүрээнд бусад байгууллага, иргэдтэй гэрээ хэлцэл хийх

4.1.2         Орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажилд шинэ арга зүй, техник технологи нэвтрүүлэх талаар удирдах дээд байгууллагад санал оруулах

4.1.3   Батлагсан төсвийг холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах

4.1.4    Ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх

4.1.5    Албаны харъяа ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгж, ажилтнуудын ажлыг дүгнэх, тайланг хэлэлцэх,шагнаж урамшуулах, төрийн дээд шагнал болон бусад шагналд тодорхойлох

4.1.6     Аймаг, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас Монгол улсын “ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль” бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажилд болон ус цаг агаарын урьдчилсан мэдээг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хүргэх үйл ажиллагаанд хяналт тавьж зөвөлгөө өгөх

4.1.7     Ус цаг агаарын гамшигт үзэгдэл, түүнээс учирсан хохирлын тухай албан ёсны тодорхойлолт, тооцоо судалгааг дүүрэг, баг, хорооны засаг дарга нараас гаргуулан авах, дүн шинжилгээ хийх, мэдээлэх

4.1.8     Алба нь хариуцсан нутаг дэвсгэртээ усцаг уур, орчны төлөв байдлын өөрчлөлт, агаар, хөрс, ус, цацраг идэвийн түвшний хяналт шинжилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд хяналт шинжилгээний үр дүнгээр дүгнэлт гарах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихгарсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар байгууллага, иргэдэд шаардлага тавих, хамтарч ажиллах

4.2  Албаны дарга дараах үүрэгтэй

 

4.2.1   Аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ус цаг уур, орчны чанарын хяналт шинжилгээний ажлыг батлагдсан хөтөлбөр,заавар журмын дагуу гүйцэтгэх, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах

4.2.2  Албаны харъяа ус цаг уур, орчны чанарын хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжүүдийн шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний өдөр тутмын ажилд хяналт тавих, шалган зааварлах, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу өртөө, харуулуудыг шинээр байгуулах, шинэчлэн төхөөрөмжлөх, нүүлгэн шилжүүлэх

4.2.3    Албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ тайланг удирдах дээд байгууллагад гарагж өгөх

4.2.4     Өртөө, харуулуудын ажиглалт, шинжилгээний материалд шүүмж болон техник шалгалт хийж хариу зааварчилгаа өгөх, шинжилгээний материалаар зохих журмын дагуу мэдээллийн архив, тоон мэдээллийн цахим дэд сан бүрдүүлэх

4.2.5      Шинжилгээний ажлын хөтөлбөрийг үндэслэн шаардлагтай багаж, төхөөрөмж, сэлбэг материалыг төвлөрсөн хангамжаас захиалан авах, хуваарилах, ашиглалт, зарцуулалтанд нь хяналт тавих, хэмжих хэрэгслийн үзлэг үйлчилгээ, шалгалт тохируулгыг тогтоосон хугцаанд хийлгэх, шалгалт сорилын баталгаажуулалтанд оруулж хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах

4.2.6  Зохих журмын дагуу боловсруулсан төсөл буюу удирдах дээд байгууллагаас өгсөн үүргийн дагуу эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын ажил хийх

4.2.7    Аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрт хэргэжүүлж байгаа ус цаг уур, орчны чанар,/ бохирдуулах эх үүсвэрийн тооллого/, хяналт шинжилгээний ажил, түүний үр дүн, төлөв байдлын талаар дүгнэлт гаргах, холбогдох байгууллага, ирэгдэд зөвөлгөө өгөх, мэргэжлийн зөвөлгөө өгөх, мэгэжлийн туслалцаа үзүүлэх,сурталчилах,ус цаг уур, орчны мэдээ мэдээллийн эрэлт хэрэгцээ,судалсны үндсэн дээр үйлчилгээний ажлын хүрээг өргөтгөх

4.2.8        Аймаг, Нийслэлийн засаг дарга, түүний Засаг даргын тамгын газарт ажлаа танилцуулж, удирдамж, туслалцаа авч ажиллах, тэднээс “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль”-иар хүлээсэх эрх, үүргээ хэрэгжүүлхэд нь мэргэжлийн зөвөлгөө өгч ажлаа уялдуулан зохион байгуулах

4.2.9      Мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллуулух, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэх, ажиллагсдын ажиллах хөхцөл, хөдөлмөр хамгаалал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх

4.2.10    Албаны үндсэн хөрөнгийн ашиглалт, санхүү, аж ахуй үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх, санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах.

 

Мэдээллийн эх сурвалж: Ерөнхий технологич инженер бөгөөд багаж хэмжилзүй хариуцсан технологич инженер Д.Их-оюун

Холбоо барих утас: +97699929119

 

 

 

 



Хуваалцах :