түүхэн замнал
Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны түүх
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлийн Засагт Нийгэм журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газрын хооронд 1935 оны 7 дугаар сарын 19-нд байгуулсан “БНМАУ-ын дотор цаг уурын хороодыг байгуулах” тухай хэлэлцээрийн үндсэн дээр Судар бичгийн хүрээлэнгийн харъяанд манай улсад 1936 оны 4 сарын 10-нд анхны 7 цаг уурын өртөө байгуулсаны нэг нь Архангай аймагт Ус цаг уурын “Цэцэрлэг” өртөө байлаа. Бусад 6 өртөө нь Улаанбаатар, Ховд, Улиастай, Өндөрхаан, Чойбалсан, Даланзадгад хотуудад байгуулагдаж тэдгээрт ажиллах мэргэжлийн хүмүүс ирж ажиглалт, шинжилгээний ажлыг тогтсон хөтөлбөрөөр явуулах болсноор цаг уурын өртөөг ижил багаж хэрэглэлтэй нэгдсэн хөтөлбөрөөр ажиллуулах нөхцөл бүрджээ.
Анхны ус цаг уурын өртөөдийн үйл ажиллагааг жигдрүүлэх үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд Монгол дахь ЗХУ-ын /хуучнаар/ Ус цаг уурын товчоо чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Цаг уурын ажиглагчдыг эхлээд Зөвлөлтийн /хуучнаар/ мэргэжилтнүүдийн ажиллаж байсан өртөөнүүдэд дагалдуулж 3-6 сарын дамжаанд суралцуулах замаар бэлтгэж байжээ.
Ус цаг уурын анхны өртөөнүүдийн мэдээ материал нь улс ардын аж ахуй, эх орны батлан хамгаалах болон хөдөө аж ахуйд чухал үүрэг гүйцэтгэж байв.
Улс орон, аймаг орон нутаг хөгжихийн хэрээр аж ахуйн нэгж салбарууд бий болж Ус цаг уурын байгууллагын өмнө шинэ шинэ зорилтуудыг тавьж эхлэв.
Тэр бүхэнд Архангай аймгийн Цэцэрлэг өртөө зохицон үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж боловсон хүчнээ бэлтгэж байв.
Өртөөний дүнзэн барилгыг 1936 онд барьж ашиглалтанд оруулсан байна.
Манай албаны түүхийн хуудсыг нээсэн Цэцэрлэг өртөө бол байгуулагдсанаас нь хойш анхны орос мэргэжилтэнүүдээс эхлээд өнөөдрийг хүртэл 100 гаруй хүн ажиллаж, дагалдан сурч, өөр өртөө, харуулд очдог сургалт, шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний төв юм. Энэ өртөөнд 1937 оноос эхлэн Н.Д.Лештон, В.Д.Новиков, М.Г.Гнояник, Г.И.Боженов, Е.Ф.Кадарова, и Груздева, Едокимова, Урусов, Тюрин, Н.К.Аухарев, Н.Е.Ефремов, М.И.Ефремова, Николвский, Леонтева, Никольская, Шабалина, Т.Н.Кудряшов нартай монгол талаас Маналжав, Цэвээндорж, Пагважав, Дуламжав, Жанчив нарын ажиглагчид дагалдан ажиллажээ.
Цэцэрлэг өртөөнд 1954 оноос хойш Жанчив, Зэстпилжээ, Ойдов, Лутжав, Чунаг, Жавзанжав, Буяннэмэх, Галсандорж, Яйчил, Пунцагдаш, Цэрэндулам, Дүгэрсүрэн, Г.Ламзав, Ж.Тамаарай /1963/, Ч.Вира /1963/, Д.Дэжидхүү /1963/, Яйчил /1964/, Галсанжамц /1964, Ц.Бямбажав, Т.Жанхардамба, Цайзов /1970/, Нямсүрэн, Магсарлхам /1971/, Н.Чунаг /1972/, Д.Бат, С.Нямсүрэн /1972/, Д.Жанцандорж /1972/, С.Цэдэндамба /1977/, П.Цэвээн /1973/, М.Лочинжалбуу, С.Дагвасүмбэрэл /1974/, Х.Яйчил /1975/, Б.Бямбажав /1975/, Г.Золзаяа/, Б.Оюутулга, Хандсүрэн, Д.Чулуунцэцэг /1976/, С.Оюун, М.Энхмэнд, С.Цэрмаа, /1976/, Бумбат /1978/, Доржсүрэн, Н.Долгорсүрэн, Д.Лхагваа /1979/, Б.Тогтсонбаатар, Б.Хандсүрэн, Л.Энхтайван /1981/, С.Хүрэлхүү, С.Оюунчимэг,
- Энхтайван /1981, О.Өлзиймөнх /1989/, Ж.Сумъяа /1983/, Б.Энхтуяа /1983/, Б.Отгонтулга /1984/, П.Сарангэрэл /1984/, Ж.Жамъянжав /1984, Ч.Туяа, Б.Бямбацэцэг /1986/, Б.Оюунгэрэл,Л.Энхтуяа/1987/,Л.Энхзаяа/1987/,Ж.Алтанцэцэг /1987/, Ш.Эрдэнэбилэг /1990, Алтан-Алим /1991/, Болорчулуун /1993/, Ч.Наранчимэг /1994/, Д.Энхтуяа /нисэх/, Ч.Сувданчимэг /1997/, С.Мөнхтөр /1998/, Баярмагнай /1983/, Н.Бямбасумъяа,
- Оюунчимэг, С.Алтанцэцэг, Г.Ариунтунгалаг, Г.Ууганзаяа, С.Оюунбат, Д.Оюунбилэг нарын олон цаг уурчид ажиллаж байжээ.
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн Газрын хооронд байгуулсан хэлэлцээр ёсоор 1954 онд Цэцэрлэг өртөөний байшин барилга, багаж тоног төхөөрмжийн хамт манай улсад шилжүүлэн өгөхөд агаар шинжилгээний гэсэн тодотголтой Цэцэрлэг станцын анхны монгол даргаар Ж.Жанчив томилогдон ажлаа хүлээн авч ажилласан байна.
Цэцэрлэг станцад 1963-1984 онд өндрийн салхи тодорхойлох шаар хөөргөлтийн /аэрологийн/ салбар, 1964 оноос одоог хүртэл нарны цацраг судлалын салбар ажиллаж байна.
1958-1961 онд Г.Ойдов станцын даргаар томилогдон ажиллаж байгаад 1961 оноос Ж.Жанчив дахин томилогдож ажиллажээ.
1966 онд ус цаг уурын шинжилгээний станцыг ус цаг уурын товчоо болгон өргөтгөж анхны даргаар нь Ш.Ланганг томилон ажиллуулсан байна.
Ш.Ланган нь ХАА-н техникумд багшилж байжээ.
1962 оны 9 сард Архангай аймгийн Цэцэрлэг хотод ХАА-н техникумд цаг уурын техникч нарыг бэлтгэх анги нээж анхны элсэлтээ авчээ.
Ийнхүү аймгийн ХАА-н техникумд цаг уурын техникч бэлтгэж эхэлсэн нь улсад төдийгүй аймгийн цаг уурын байгууллага Цэцэрлэг өртөөнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.
1963-1967 онд тус техникумын багш нарыг түшиглэн аймгуудын цаг уурын ажиглагч, техникч нарын сургалт семинарууд удаа дараалан болж ус цаг уурчдыг
Тэр үеэс эхлэн Цэцэрлэг өртөө уур амьсгал, Урьдчилан мэдээнд зориулагдсан ажиглалтууд, мэдээлэл, шинжилгээ, үйлчилгээний ажлуудыг хийж эхэлсэн байна.