ЦУОШГ-ЫН ДАРГА Э.БАТТУЛГА: 90 ЖИЛИЙН ДАРАА АГААРЫН ЧАНАРЫГ ХЭМЖДЭГ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЖ, АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛОХ ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

2025.04.16 10:28
38

Орчны шинжилгээний салбарт түүхэн мөч тохиож байна. Монгол Улсад 1936 онд анхны долоон цаг уурын өртөө байгуулагдаж байсны нэг нь Архангай аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төв юм. 90 жилийн дараа агаарын чанарын автомат станцтай болж байгаа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд технологийн том дэвшил болохоос гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна. Угсралтын явцад мэргэжилтнүүдийг сургаж, цахим сургалтыг зохион байгуулснаас гадна БНСУ-д үйлдвэр дээр нь сургахаар төлөвлөсөн. Аймгийн төвүүдэд нүүрс, шатах төрлийн материалуудаас ялгарч байгаа бохирдол болон авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага хүргүүлэх боломжтой болж байна. Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж бас чадна.

Хуваалцах :