1. ХУУЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ,СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР:

2025.04.21 13:35
108

Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь РЕФЕРЕНТ С.Мөнгөнзаяатай хамтран “Хүний эрхийн танилцуулга, хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Хөдөлмөрлөх эрх” сэдвүүдээр сургалтыг байгууллагын албан хаагчдад орсон нь маш олон чухал мэдээллийг хүргэж, соён гэгээрүүлэх ажлын  эхлэл боллоо.

Мөн байгууллагын дэргэдэх “ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО”-ний төлөвлөгөөний дагуу гишүүн Б.Оюунсүрэн Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумын цаг уурын өртөөдийн 19 албан хаагчид цахим болон танхимын сургалт, Д.Гантуул, Г.Гэрэлмаа нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, журам зэргийн онцлог, анхаарах асуудлуудыг танилцуулах сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулж 40 гаруй албан хаагч оролцлоо.

Албан хаагчдын дунд нийтлэг тохиолдож буй ёс зүйн зөрчлүүдийн талаар судалгаа авсан. Судалгаанд нийт 53 албан албан хаагч хамрагдаж, 20 болон түүнээс дээш албан хаагчийн санал авсан зөрчлүүдийг сургалтын үеэр албан хаагчдад танилцуулан ажиллаа.

Хуваалцах :