Ажлын байрны сул орон тоо
Сул орон тооны мэдээлэл
|
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ СУЛ ОРОН ТООНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ |
|
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 04- ний өдрийн "Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/162 дугаар тушаалын дагуу нийт төрийн байгууллагуудын орон тоог 9 хувийн цомхотголоор 70 орон тооноос 63 болж цөөрсөн. Цомхотголтой холбоотойгоор сул орон тоо гараагүй. Цаашид Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: "1.2. Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад” хэмээн заасны дагуу сул орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүй байх чиглэлийг баримталж байна. |
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: ХҮНИЙ НӨӨЦ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ
Д.ГАНТУУЛ
УТАС:88078301